Майкл Жексоны шинэ цомог худалдаанд гарна

Ирэх тавдугаар сарын 13-нд попын хаан Майкл Жексоны шинэ цомог нээлтээ хийж борлуулалтад гарах ажээ. Xscape нэртэй энэхүү цомог нь найман дуутай бөгөөд алдарт дуучныг 2009 онд таалал төгссөнөөс хойш гарч буй хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл юм. Продюсерээр нь Timbaland ажилласан бөгөөд Epic Records-т бүтээсэн энэ цомгоос олох ашгийг буяны байгууллагууд болон Майкл Жексоны төрөл төрөгсдөд өгөх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ