Э.Эрдэнэжамъян давж заалдана


Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болсон. Хурлаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар буруутган ялласан юм.
Тодруулбал, албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон. Тиймээсулс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Тэгвэл Э.Эрдэнэжамъян болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдлээ. Мөн цаашид хоёр шатны шүүх дутуу байгаа учраас одоохондоо түүний сайдын суудлаа өгөх эсэхийг ярих эрт байна гэсэн юм.
Түүнчлэн цааш цаашдын хуралдаанаар Э.Эрдэнэжамъянгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх байх гэсэн юм. Хэргийг сануулбал, Э.Эрдэнэжамъян нь Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ