Ц.Мөнхбаяр нарын ар гэрийн эмэгтэйчүүд өлсгөлөн зарлана

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг Төрийн тусгай хамгаалалттай газарт буудсан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, шүүхээс, 21.6 жилийн хорих ял оноосон билээ.

Тэгвэл Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн дээрх ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал энэ сарын 8-нд болох юм.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг цагаатгахгүй бол шүүгдэгчдийн ар гэрийн 18-90 насны эмэгтэйчүүд шүүхийн гаднах талбайд хуурай өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ