Өнөөдөр "Маск" продакшнын жүжигчин Эрдэнэзааны төрсөн өдөр

Хошин урлагийнхны хоёр жилд нэг удаа болдог цэнгүүн, улаан хивсний ёслол өнөөдөр болох гэж байна. Инээдмийн баярын өдөр хэмээн нэрлэж, тэмдэглэж ирсэн энэ өдөр "Маск" продакшнын жүжигчинП.Эрдэнэзаан төрсөн. Урлагт тэр дундаа хошин урлагт хүч үзэн, өөрийн гэсэн фэнүүдтэй болж чадсан жүжигчин маань өдгөө 42 нас хүрч байгаа юм байна. "Улаан хивсний ёслол надад зориулж байгаа юм шүү" хэмээн хошигнож, хошин урлагийн бүх продакшнынхантай төрсөн өдрөө тэмдэглэх гэж буйдаа баяртай байгаа аж. Эрхэм жүжигчин П.Эрдэнэзаан таньд эрүүл энх аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ