Dj нэртэй тайчигчид Монгол руу “цуврах”-ын учир юу вэ

Өнгөрсөн онд Английн нэлээн нэр нөлөө бүхий сэтгүүлд “Монголчууд ихэвчлэн оддын тухай хов жив, ил задгай хувцасласан, хагас нүцгэн бүсгүйчүүдийн зурагтай сэтгүүл худалдаж авдаг” гэсэн мэдээлэл гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн өнгөрсөн оны сүүлчээр “Playboy Mongolia” сэтгүүлийн нэг жилийн ойн хүрээнд Германы DJ Катрин, Кристан нар болон ОХУ-ын "Забава" хамтлагийн бүжигчид манай оронд зочилсон. Гэвч энэхүү DJ нар нь бүгд playmate, бүр шулуухан хэлбэл тайчигч бүсгүйчүүд байсан билээ.


Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ч мөн бас нэгэн DJ нэртэй тайчигч бүсгүй манай оронд ирэх гэж байна. Тодруулбал, сүүлийн үед урлаг соёлын томоохон арга хэмжээнүүд зохиогдох болж, олны танил эрхмүүд ч байнга зочлох болсон “Iloft” клубээс нэгэн содон бэлгийг бүсгүйчүүддээ барихаар төлөвлөжээ.

Тэд энэхүү өдөр эмэгтэйчүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлэхийн зэрэгцээ Украйны DJ Mary Hot хэмээх бүсгүйтэй уулзуулна хэмээн мэдэгдлээ. Харин энэ үдэш бүсгүйчүүдэд барьсан бэлэгнийхээ оронд тэд нэгэн зүйлийг хүсч байгаа аж. Тодруулбал, энэхүү үдэшлэгт ирэх бүсгүйчүүд бүгд дэгжин секси хувцаслаж ирэх ёстой гэнэ.

Харин тэдний сүр дуулиан болгон зарлаж байгаа DJ Mary Hot гэгч бүсгүйн талаар ганц ч мэдээ, зураг мэдээллийн өргөн агууламжтай цахим ертөнцөд байсангүй. Түүнчлэн Оросоос гаралтай ч урд хөршид багагүй нэрд гарч байгаа DJ Naomi Di ч мөн энэ хавар Монголд ирнэ гэсэн шуум дэгдээд амжжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ