Чэлсигээс явах 7-н тоглогч хэн, хэн бэ?

Энэ зуны наймаагаар стэмфорд бриджийг орхих 7 тоглогчийн нэр тодорсон талаар гадны эх сурвалжууд мэдээллэж эхэллээ.

1. David Luiz - Барселона, Байерн Мьюхэний анхааралд өртөөд байгаа.

2. Fernando Torres - Өндөр цалинтай ч, бага гоолтой байгаа түүний төлөө ирсэн £20 саяын саналыг Чэлси хүлээн авна гэнэ. Түүнийг Интер Милан сонирхож байна.

3. John Obi Mikel - Стэмфордын сэлгээний суудалд суухаас залхаж байгаа тэрээр ИнтерМилан руу явж болзошгүй байгаа юм.

4. Demba Ba - Сенегал залуу Чэлсиг орхихыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний агент хэд хэдэн клубтай хэлэлцээр хийж эхлээд байгаа.

5. Ashley Cole - Реал Мадрид түүний төлөө 2 жилийн £8 саяын гэрээ санал болгохоор төлөвлөөд байгаа. Чэлси дэхь гарааны эрхээ алдсан тэрээр явах магадлал өндөр байгаа.

6. Samuel Eto'o - Mourinho аль хэдийн Torres, Ba, Eto'o нарыг явуулна гэдгээ хэлсэн бөгөөд шинэ тоглогч авна гэдгээ ч нуугаагүй.

7. Romelu Lukaku - Тоттенхэм түүнийг авахаар ажиллаж эхэлсэн бөгөөд Jose Mourinho-гийн төлөвлөгөөнд ч Бельги залуу байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ