Газрын маргаантай холбоотой 79 хэргийг шийдвэрлэжээ

Өнгөрөгч 2013 ондгазар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй холбогдсон 79 хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар орж шийдвэрлэгдсэн нь тус шүүхийн нийт хянан шийдвэрлэсэн 348 хэргийн 20.6 хувийг буюу маргааны төрлийн хувьд хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн энэ төрлийн газартай холбоотой нэхэмжлэл гомдлуудын үндэслэлүүдийг тодруулбал:

  • Нийслэл дүүргийн Засаг даргаас өмнөх гаргасан захирамжуудаа газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосноос үүдэн гарсан маргаан;
  • Кадастрын зураг тодорхойгүйгээс газар давхардуулан олгосонтой холбоотойгоор үүссэн маргаан;
  • Дүүрэг болоод сумдын Засаг дарга нарын гаргасан захирамжийг дээд шатны буюу аймаг, нийслэлийн засаг дарга хүчингүй болгосонтой холбоотой үүссэн маргаан;
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд орон сууц, барилга барих зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийг цуцалсантай холбоотой үүссэн маргаан;
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгодоогүй байхад дур мэдэн газар ашигласантай холбоотойгоор үүссэн маргаан;
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хуулийн дагуу баталгаажуулаагүйгээс тухайн газар дээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүдэн гарсан маргаан;
  • Усны сан бүхий болоод дархан цаазтай газарт тогтоосон дэглэм, журмыг зөрчиж газар олгосонтой холбоотойгоор үүссэн маргаан гэх мэт.

Эдгээрээс дүгнэхэд шат шатны засаг даргын газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгосон өмнөх захирамжаа хүчингүй болгосонтой холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, мөн барилга байгууламж барих,хөрөнгө оруулалт хийх, газрын төлбөрийг төлж байсан зэрэг хохирол учирсан гэх нэхэмжлэлүүд давамгайлж байсан бөгөөд ялангуяа өмнөх Засаг даргын захирамжийг шинээр томилогдсон Засаг дарга нь хүчингүй болгосон асуудал зонхилж байна.

Өнгөрөгч оны 10 сарын байдлаар Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, авто замын трасст орсон гэх үндэслэлээр Засаг даргын 8 удаагийн захирамжаар 9 байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол холбогдох хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй,бусдын газартай давхардсан, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдол зэрэг үндэслэлээр 1127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7га газрынгазар эзэмших, ашиглах эрхийг Засаг даргын 122 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна[1].

Энэ нь газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад нийтийн эдэлбэр газар буюу гудамж талбайд, мөн газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр олгосонтой холбоотой маргаан их үүсч байлаа.

Үүнээс гадна иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байна.Газар эзэмших ашиглах эрхийг улсын эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэхдээ бүрдүүлэх шаардлагатайматериалыг бүгдийгбүрдүүлдэггүй, дутуу материалаар газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгодог гэх мэт

асуудлаас үүдсэн маргаанууд гардаг.

Мөн газрын алба болоод Засаг даргын ажил төрлийн уялдаа холбоогүй байдлаас шалтгаалсан маргаанууд гардаг.Энэ нь нэг газар дээр буюу кадастрын зураг дээрх нэг талбай дээр давхардуулан газар олгосон, иргэний газар эзэмших эрх үүссэн газрыг кадастрын зургаар баталгаажуулаагүйгээс тухайн газрыг өөр иргэнд давхардуулан олгосон гэх мэт нэхэмжлэлүүд орж ирдгээс харагддаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ