Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн Ц.Туяа Ерөнхий шүүгчид хандав


Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн татварын байцаагч эмэгтэй Ц.Туяад 22 жилийнхорих ял оноосон. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл дээд шүүхээс мөн Ц.Туяад оноосон ялыг хэвээр үлдээжээ. Иймд гурван шатны шүүхээс хорих ял сонссон Ц.Туяа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3,91.2.12 дугаартзаасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр буруутган ялласан юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ