БНСУ-д ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ


Манай улсын дөрвөн иргэн БНСУ-д амиа алдлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр тус улсын Жүннам дүүрэгт зам тээврийн осол гарч, машинд явсан зургаан монгол иргэний дөрөв нь газар дээрээ амьсгал хураасан юм.
Осол тухайн өдрийн 23.50 цагт гарчээ. Машин жолоодож явсан А нь нэг эгнээтэй замаар уруудаж явахдаа зүүн гар тийш жолоогоо алдаж, замын хажуугийн цахилгааны шонг хүчтэй мөргөсөн байна. БНСУ-ын цагдаагийн байгууллагаас жолоо барьж явсан 37 настай А-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явж байсан гэж мэдэгджээ. Харин амиа алдсан иргэдийн хэн болохыг тогтоож амжаагүй ч хууль бусаар ажиллаж амьдарч байсныг нь тогтоосон байна. Амиа алдсан иргэдийн цогцсыг “Сүнчон”-ы их сургуулийн эмнэлгийн шарил хадгалах газарт хүргэн хадгалжээ. Харин хүнд бэртэл авсан хоёр иргэнийг “Дангүг”-ийн их сургуулийн эмнэлэгт хүргэсэн ч нэгнийх нь бие нь сайжирч эмнэлгээс гараад байгаа юм байна.
Согтуугаар жолоо барьж явсан А нь өнгөрсөн тавдугаар сараас хойш зав тээврийн осол гаргасан, хэргийн газраас зугтсан хэргээр өнгөрсөн оны тавдугаар сараас хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ