Д.Энхтайван: Т.Аятунгаад охиных нь мэдээллийг тухай бүрт нь мэдэгдэж байгаа

Гадаад нөхөртөө хүүхдээ алдсан гэх Т.Аятунгаа нам жим амьдарч байна. Тэрээр анх эхэлж Интерполоор эрж хайсан гэмт хэрэгтэн мэтээр нийтэд мэдээлэгдэж, харин сүүлд нь харийн хүнтэй гэрлэж, хүүхдээ хүртэл булаалгасан хөөрхий нэгэн болж, бүүр сүүлдээ охиноо гэмтэж бэрттэл нь зодсон терррорист ээж гэж нэрлэгдсэн. Гэсэн ч тэрээр Монгол Улсын иргэн. Түүний охин ч мөнМонгол Улсын иргэн. Энэ үүднээс холбогдох байгууллагууд төөрч төрсөн охиных нь араас сураг ажиг тавьсаар байгаа аж.
Энэ талаар ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодруулахад “Иргэн Т.Аятунгаагийн охин Тэргэлсэр Швейцарийн Холбооны улсад амьдарч байгаа гэх мэдээлэл гуравдугаар сарын эхээр ирсэн. Охины талаарх мэдээллийг тухай бүрт нь ээжид нь мэдэгдэж байгаа” гэсэн юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ