Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг тавдугаар сард шүүнэ

Малайз улсруу манай улсын иргэд визгүй зорчдог. Өнөөдрийн байдлаар 30 гаруй монгол иргэн байгаа тоо баримт байгаа. Гэвч тэдний эрх ашгийг хамгаалах Элчин сайдын яам, Консулын газрын аль аль нь Малайз улсад байдаггүй. Тиймээс иргэд өөрсдөө л анхаарал болгоомжтой байж, бусдад хууртахгүй байхын албаныхан хэлж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад гурван иргэний хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа юм. Тодруулбал, Малайзад суралцаж байсан Монгол залуу оюутны байранд амьдардаг найз охиныдоо очиж хоножээ. Харин тэр өрөөнөөс нь их хэмжээний хар тамхи илэрснээр хоёулаа хоригдоод байгаа юм. Харин тэр хар тамхийг нуусан Малайз иргэн баригдсан ч энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Уг хэргийн талаар ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодруулахад “Малайзад өнгөрсөн оны эхээр манай гурван иргэн хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдсан. Үүний дагуу ГХЯ-ны Консулын газрын удирдлага тус улсад хоёр удаа томилолтоор ажиллаж, Малайз гадаад харилцааны яам, цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан. Тэднийг шүүх хурал энэ оны тавдугаар сард болно” гэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ