“Сант Марал”-ын санал асуулга Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчжээ


“Сант Марал” сангаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-21-ний хооронд Улаанбаатар хот болон Увс, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хэнтий аймагт Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар судалгаа явуулсан. Уг судалгаандаа “Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улсын их хуралд суудалтай намуудаас аль нь таны санал бодолд тохирсон нэр дэвшигч дэвшүүлж чадах бол?”, “Таны бодлоор Монголын төрийн тэргүүний /Ерөнхийлөгчийн/ албан тушаалыг хэн нь хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ?” гэсэн санал асуулга явуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.4-д заасан “Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна.
Тиймээс ШӨХТГ-аас "Сант Марал" санд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай" хуулийн 33.19-ийн заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/1.123.200/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ