Дэлгэр мөрөнд осолдсон охины цогцсыг олжээ

Өнгөрсөн сарын 30-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Ар булан гэдэг газарт долоон настай хүүхэд голын усанд эндсэн эмгэнэлт хэрэг гарч, аймгийн Онцгой байдлын хэлтсээс хүүхдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл Онцгой байдлын ажилтнууд хоёр өдрийн турш ажиллаж, хүүхдийн цогцсыг өчигдөр 16 цагийн үед олсон байна. Эрэн хайх ажиллагаанд ОБХ-ийн долоон ажилтан оролцож хүүхэд осолдсон газраас Дэлгэр мөрний урсгал дагуу 61 цооног гаргаж, усан доогуур самнажмөс цөмөрсөн газраас 400 метрийн зайнаас хүүхдийн цогцсыг олжээ.

Осолдсон хүүхэд сумын төвийн нэгдүгээр ангид сурдаг долоон настай охин хүүхэд бөгөөд амралтаараа гэртээ амарч байхдаа мөсөн дээр тоглож ийнхүү осолджээ.

Урин цаг ирж, голын ус гэсэн, мөс нимгэрэн сийрэгжсэнээс энэ мэтийн эмгэнэлт явдлууд гарч болзошгүйг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ