Ч.Баттуул хорих 407 дугаар ангид ял эдэлж байна

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Баттуулыг хорих ангид нь аваачжээ. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа түүний ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн чанга дэглэмтэй ангид аваачсан байна. Ч.Баттуул анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан ч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийг хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж, Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс өмгөөлөгчид нь хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандахаар бэлдэж байгаа юм.

Харин Ч.Баттуул энэ хэрэгт өөрийгөө хэлмэгдсэн гэж үздэгээ шоронгоос илгээсэн захиагаараа мэдэгдэж байв. Тодруулбал, хэрэгт оролцоотой М.Жаргалан Ч.Баттуулыг хэлмэгдүүлж өөрөө хэргээс мултарсан гэж яллагдагчийн ар гэрийнхэн үзэж байна.

Ч.Баттуул Жон Мартин Кийн нь хар тамхи худалдахаар манай улсад ирсэн. Улмаар М.Жаргалан нарт зарах гээд үнэ тохиролцож чадалгүй амиа алдсан. М.Жаргалан нар нь өөрийг нь дарамталж, хэргийг үүрүүлснээс өнөөдөр ийнхүү ялтан болсноо шоронгоос захиа илгээсэн захидалдаа дурдсан байдаг.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ