Манай улсын 13 иргэн хүчингийн хэргээр гадаадад ял эдэлж байна

Энэ оны эхний гурван сарын байдлаар манай улсын 56 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж байна. Тэднээс 20 нь хулгайн, найм нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, хилийн дэглэм зөрчсөн, зургаа нь танхай, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, дөрвийг нь биеэ үнэлсэн хэргээр саатуулжээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 32, БНТУ-д долоо, БНСУ-д найм, АНУ-д тав, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт тус тус нэг хүнийг саатуулаад байгаа юм байна. Хилийн чанадад буюу 22 оронд 152 иргэн ял эдэлж байна. Тэдний 37 нь хар тамхи, 72 нь хулгай, 13 нь хүчин, 12 нь хүн амины, ес нь танхай болон дээрмийн хэргээр, үлдсэн нь залилан, авто осол, суугаа орны хууль зөрчсөн хэргээр шүүхээр шийтгүүлэн яд эдэлж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ