Инкүүдийн хотод жуулчид нүцгэн гүйлджээ

Перу улсын нутагт байдаг эртний инкүүдийн хот Мачу-Пикчу хэмээх дурсгалт газарт австралийн хоёр, канадын хоёр жуулчин бүсгүй чарваа нүцгэлэн гүйлдэж, зургаа татуулж байсныг цагдаа нар саатуулсан байна.
Эртний энэ дурсгалт газарт гадаадын жуулчид ийн нүцгэлсэн нь ганц энэ удаа ч биш болохоор Перугийн соёлын яам “энд нүцгэлэх нь соёлын эсрэг гэмт хэрэг шүү” хэмээсэн самбар, анхааруулга бичиж байрлуулсан ч нэмэр болохгүй байгаа юм байна. 22, 24 насны австрали, хоёр канад жуулчин энэ анхааруулгыг үл тоомсорлон нүцгэлж гүйлдэж бие биенийхээ зургийг дарж байсан гэнэ.
Одоо Перугийн эрх баригчид нүцгэн жуулчдаас бүр залхаад дурсгалт газар ажиглалтын камер суурилуулж байгаа юм байна. Хүмүүсийн дунд эртний энэ түүхэн газар нүцгэлэн зургаа татуулахмоод дэлгэрч “Фейсбук”-т бүр “Хөшөө дурсгалын өмнө нүцгэнээр” нэртэй нийгэмлэг хүртэл бий болжээ. Өнгөрсөн сард бас л энд нүцгэлэн гүйж яваа хоёр жуулчны зураг орж маш хурдан хугацаанд тархаж алдаршжээ. Тэр нь 18 настай австрали эр, шинэ зеландаас гаралтай 30 настай хүн хоёр байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ