Хот хоорондын зам хог болжээ

Урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хот хөдөөг зорих нь элбэгшлээ. Энэ үед ачаалал ихтэй замуудын нэг бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн зам. Гэтэл энэ зам машин тэрэг явах нь бүү хэл явган хүн явахад ч бэрх гэхэд хилсдэхгүй байх. Баруун Хараагаас цаашлах замын эвдрэлнэгээс хоёр км зайтай үргэлжилж байна. Эдгээр эвдрэл нүхийг сурмаг гаргаад өнгөрөх жолооч хот хооронд байнга явдаг автобус таксины жолооч нар юм. Эдгээр жолооч нарыг эс тооцвол нүхэнд машиныхаа дугуйг хагалж, касчераа цоолсон жолооч нар олон. Энэ зам хэзээ засагдаж иргэд бид эсэн мэнд зорчих юм болоо.

Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ