Чилид дахин газар хөдөлжээ

Пүрэв гаригт шилжих шөнө Чилийн эрэгт дахин 7,8 баллын магнитудтай газар хөдлөв. Газар хөдлөлтийн төв нь Икике хотоос өмнө зүгт 19 км-ийн зайтай 20 км-ийн газрын гүнд болжээ.
Одоогоор хохирол, сүйрлийн талаар мэдээлэл гараагүй байна. Мэргэжилтнүүд энэ газар хөдлөлт цунамий дагуулахгүй гэжээ.
Үүний өмнөх өдрийн 8,2 магнитудтай газар хөдлөлт нь ойролцоогоор сая орчим хүмүүсийг нүүлгэхэд хүргэсэн байв. Мөн тэр гамшгийг 2 метр хүртэл өндөртэй цунами дагалджээ. Түүний улмаас зургаан хүн үрэгдсэн нь тодорхой болсон байв. Мөн 2600 байр байшин нурж эвдэрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ