Өглөөний нарны туяа жин хасахад чухал нөлөөтэй

Өглөө эрт босохын өөр нэгэн ач тус нь турах, жингээ барихад оршдог юм байна. Өглөөний нарыг харснаар ийнхүү эрүүл чийрэг,гоо үзэсгэлэнтэй байхад ихээхэн нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд нотолжээ.

Мандаж буй нарны туяанд 20-30 минут зогсож нарны элчийг өөртөө шингээснээр тархи сэргэхийн зэрэгцээ нарнаас цацрах гэрэл хүнийбиед шингэж гормонд нөлөөлж улмаар төв мэдэрлийн системд мэдээлэл ирснээр илүүдэл жин үүсэхээс сэргийлдэг гэнэ. Гэхдээ зөвхөн нарны гэрэлд найдах нь буруу, сайхан бие галбиртай болохын тулд эрүүл зөв хооллолт ч мөн чухалүүрэгтэй. Өглөө бүр нарны гэрэлийгбиедээ шингээснээр арьсны элдэв өвчнөөс сэргийлж болох бөгөөд мөн оройн нойрондоо сайжирдгийг эрдэмтэд олж мэджээ.

Мандах нарыг харах гэж эртлэн боссон хүмүүсийн хувьд тухайн өдрийн бүтээмж нь ч мөн өндөр байх нь гарцаагүй юм. Европын баруун хойд бүс нутнийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар зөв хооллолтын зэрэгцээ зөвхөн өглөөний нарын гэрэл чирэгжсэн хүмүүс, турахаар эрчимтэй тэмцэж оройн цагаар дасгал хөдөлгөөн хийж байсан хүмүүстэй адилхан үр дүнтэй гарсан байжээ. Тэгэхээр өглөө эртбосч, зөв хооллож чадах юм бол ямар ч үнэ төлбөргүйгээр эрүүл аргаар турж, жингээ барьж болно гэж ойлгож болно.

Эрдэмтдийн судалгааны явцад өглөөний нарнаас хүнийбиед хэрэгтэй цэнхэр туяа ялгардаг болохыг мөн тогтоосон байна. Цэнхэр туяа хүний биед сайн нөлөөтэй байдаг бол үдээс хойшдоо нарнаас ялгарах улаан болонулгаршар гэрэл нь сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.


Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ