Зарим төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сонгино” дэд станц, “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, МВА дэд станц, Баянголын амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийгхэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ирүүлсэн дарааллаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Эдийн засгийнхөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Эдгээр төслийн барилга угсралтын явц өнөөдөр 60-70 хувьтай байгаа бөгөөд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд гэр хорооллын 50 мянга орчим айл өрхийн халаалтыг цахилгааны эх үүсвэрээр шийдвэрлэх юм.
Товч мэдээ
· - “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгаж бүтэц, орон тоо үндсэн болон эргэлтийн хөрөнгө, төсвийн хамт Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд шилжүүллээ.
· -Улаанбаатар хотод энэ сарын 24-25-нд болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссийн IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ