У.Хүрэлсүх харамсаж явна

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх хүний нутагт жил гаруй болоод эх орондоо иржээ. Австрали, БНСУ-д жил орчим амьдарсан тэрбээр өнгөрсөн хугацаанд хүний нутагт их олон зүйлийг бодож тунгаан ухамсарлаж ирсэнээ намынхаа дотны ах нарт хуучилжээ.
Тэрбээр Монголын улс төрд ороод зогсолтгүй өсөж дэвжиж явсан бол энэ удаа уналтад ороод байгаа тухайгаа хэлээд улс төрд суудал хаших биш өөрөө баялаг бүтээх хэрэгтэй юм байна гэдгийг чин сэтгэлээсээ ойлгосон, одоо эргээд харахад ийм зүйл хийгээгүйдээ харамсаж байна гэсээр эх орондоо ирсэн аж.
Ямартай ч тэрбээр улс төрд биш баялаг бүтээгчдийн салбарт хүч үзэн гарч ирэх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ