Ченжүүд хонь,ямаа таргалуулдаг аргатай болжээ

-Витамин тариад, 20 грамм архи цутгахад хөөхгүй яахав-

Энэ ченж, малчдаас сайнаас илүү саар юм гарах нь элбэгших шинжтэй. Уяачид морио давхиулахын тулд сэргээш хэрэглэдэг талаар хэдэн жилийн өмнө ярьж эхэлсэн нь үнэн байсан юм. Тэд зөвхөн амин дэм, глюкоз биш, бүр уургийн бэлдмэл, даавар, бусад бодис хийж яг л тамирчид шиг бэлддэг байсан юм билээ. Тэгвэл одоо хонь, ямаа таргалуулах арга бас олджээ. Махны хэдэн ченжийн яриа анхаарлыг маань татсан юм л даа. “Хүчит Шонхор” захын махны ченжүүд ийн ярьж байв. “Нөөцийн мах дуусах төлөвтэй. Одоо эм, бэлдмэл аваад хөдөө явахад хэдхэн хоноод тарган махтай ирнэ. Глюкозыг витамины комплекстэй хольж тариад, өдөрт 20 грамм хямдхан архи цутгаад байхад хөөхгүй хаачихав” гэлцэх ажээ. Бид удахгүй ийм мах идэх бололтой.

Г.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ