Нэгнийхээ гар, хөлийг нөхөж амьдардаг эхнэр, нөхрийн сэтгэл хөдөлгөм түүх

Ахмад, Фатима хэмээх энэ хоёр дурлалт хосод амьдрал маш олон сорилт илгээжээ. Ахмад гаргүй, харин Фатима хөлгүй, гэсэн ч тэд бие биеийнхээ дутууг нөхөж амьдардаг төгс хос болж чадсан юм. Тэдний гэрлэлт хайр, бие биенээ ойлгох үзэл дээр үндэслэгдсэн бөгөөд нэг нэгээ олсондоо тун баяртай явдаг гэнэ. 26 настай Ахмад, 25 настай Фатима хоёр өнгөрсөн жил гэрлэсэн. Тэд нэг гэрт ормогцоо л байдалдаа амархан дасч, гэрийнхээ ажлыг төвөггүйхэн хуваагаад хийчихдэг болсон гэнэ. Ахмадын хувьд хөлөө бусдын хүмүүсийн гараа ашигладгаас ч илүүтэйгээр ашиглаж сурсан байна. Тэд нэгнийхээ хийж чадахгүй, хүч хүрэхгүй зүйлийг өмнөөс нь хийж, дутуугаа нөхөж явна.

М.Далай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ