Алдаатай мессэжний балаг

Технологийн дэвшил бидний амьдралд маш хурдацтай нэвтэрч байна. Ухаалаг гар утас худалдан авсан хүнд эхэн үедээ зурвас бичих нь тун ч эв дүй шаардсан ажил мэт санагдана. Үүний зэрэгцээ кирилл, монгол хольж бичих гэх асуудал ч бий.
Ингээд зурвастай холбоотой хөгжилтэй явдлуудаас хүргэе. Авсан жишээ маань мөн л интернэт ертөнцөөс ишилсэн. Фэйсбүүкийн “Зугаатай хэл шинжлэл” групп болон зарим интернэтийн бичвэрүүдээсхүргэе.
“Зугаатай хэл шинжлэл” Idea:
-Ажлын маань бүсгүй нэг удаа “энийг хараа, даргаас ийм мессэж ирлээ. Яаж байгаа юм болоо” гэсээр их л гайхсан шинжтэй утсаа харууллаа.
“Orond hurdan orod ir…” гэж бичсэн байв. Ингээд түүнд захирал ө үсгийг о-оор орлуулан бичдэг, урт эгшгийг товчлон нэг үсгээр илэрхийлдэг гэдгийг тайлбарласнаар бүсгүй тайвшрав.
Ингээд бодохоор захирал та ажилтандаа зурвас илгээхдээ анхаарал болгоомжтой хандахгүй бол болохгүй нь.
-Оюутан эрэгтэй дүүтэйгээ амьдардаг нэг бүсгүй дүү рүүгээ гэрийн түлхүүр хаана хийсэн талаар асуужээ. Гэтэл дүү нь хариу болгож “huchin hiisen gazraa” гэсэн байв. Эгч нь уурсан тэр даруйд залган “юу гээд балайраад хүчин хийсэн газар энэ тэр гээд байгаа юм” гэхэд дүү нь “хуучин хийсэн газраа л гэсэн шүү дээ” гэжээ. Үнэндээ бол эгч нь буруу зөрүү зүйл бодож онигоонд оров.
-Миний хувьд анх touch утастай болчихоод үсэг андуурах буюу давхар дарчихаад хэд хэдэн удаа хэрэг мандаагаад авсан шүү.
Удаан уулзаагүй ангийн охины утсыг олж авангуутаа мессеж бичтэл хариу ирдэггүй. Гайхаад бичсэнээ хартал “sain uu bugsgui, sonin saihan yutaiv” гэчихэж. Ядаж байхад тэр охин маань сургуульд байхдаа “ямааны гурав” гэдэг хочтой байсан юм.
Бас нэг удаа эмнэлэгт хэвтсэн нэг чухал хүний биеийг асууж мессеж явуулаад буруудсан. “Hi tanii bie naigui yu” гэж... Үүнээс хойш яаж ч яарсан бичсэнээ заавал нэг хардаг болсон доо.
Онлайнаар эзэнгүй “нисэж” байсан зурваснаас жишээ болгон авлаа.
-Танилцья... Эмүжин
-Hi Ulzii...
-Айн шууд уу? Завгүй байна ш дээ. Овоо шулуухан гар уу чи чинь харин?
-Бишээ Өлзий гээд байхад даа.
-Hi nz ni hunii nuuts bolson
-Юу дутсан гэж тэр вэ яагаад???
-Бишээ хүний нөөц болсон гээд байхад.
Энэ мэтээр ганц хоёрхон үсгийн зөрүү гайхмаар том утгын алдааг бий болгодог байх нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ