"Аватар" гэрэл зурагчинг зодож буй бичлэг youtube-д байршжээ

С.Уортингтон зодооны дуудлагаар ирсэн цагдаа нарыг дарамтлахыг оролдож, Намайг таньж байна уу? Аватар киног үзсэн үү? гэх мэтчилэнгээр алдар нэрээ ашиглан хэргээс мултрахыг завдсан гэж буруутгаж байгаа аж. Харин С.Уортингтоны мэдээлснээр гэрэл зурагчин Шен Ли Лара Бинглийг дөрвөн цагийн турш дагаж, зовоожээ. Л.Бингл залхаж, мөрдөхийг нь болиулах гэтэл гэрэл зурагчин түүний шилбэ рүү өшиглөсөн аж. Ингээд л эхнэрээ хүнд зодуулахыг харсан нөхөр нь тэсч чадалгүй гар хүрсэн гэж мэдүүлээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ