“МОНГОЛЫН ФЭЙСБҮҮКЧИД” буюу “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” зураг
Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зурагт тухайн үеийн амьдралын эрээн бараан, сайн муу, сайхан муухай бүх зүйлийг нэг талбай, нэг орон зайд багтаах гэж оролдсон байдаг. Тэр цагт хийж бүтээх нь бага, хийрхүү ажил их байсныг л мань зураач зон олондоо харуулах гэж. Харин ард түмэн өөрсдийнх нь марзан амьдралыг харуулсан авъяаслаг зураачид өөрсдөдөө өгөх байсан нэр болох “МАРЗАН” хэмээх хочийг өгч “Лайк” дарсан хэрэг. Шударга бус зүйл шүү.Тэр үедээ Фэйсбүүк маягийн орон зай, сонирхолтой талбар байсан байх.Энэ нь хүний илэн далангүй байх, үгэнд дурлах, бусдын хэрэгт өөрийн мэт хошуу дүрэх шинэ мэдээ, үзэгдэл юмсад хандах, мэдээлэл, хувийн, “хувьсгалын” нууцыг хүмүүс ихээр сонирхдогоос үүдэлтэй.
1990-ээд оны сүүлээр санагдаж байна, нэгэн Герман эрдэмтэн “Аль ч улсаас өөрийн таниххэн нэгнийг олно гэвэл зургаан хүн дамжуулаад олж өгч болох магадлалтай” хэмээх цуу яриа дэгдээж түүнд итгэх, үл итгэх, сониучирхан “тийм юм байж болох уу” гэж бие биенээсээ асууж байсан үе саяхан.Энэ мэт эрэл хайгуул фэйсбүүкийг хөгжүүлэх урьдач нөхцөл болж үнэтэй хувь нэмэр оруулсан.Манайд гэхэд 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг, Biznetwork бол монголын Фэйсбүүк хэрэглэгчдийн идэвхитэй хэрэглэх түүхэн нөхцөл болсон гэж бодогддог. Бусдын амьдрал, хандлага, сонирхлыг, өөрсөдтэйгөө жиших талаараа.
Фэйсбүүк нь орчин үед дараах үүргүүдийг гүйцэтгэж байна:
1.Зугаацах талбар
2.Мэдээллийн талбар
3.Мэдлэгийн талбар
4.Харилцааны талбар
5.Танин мэдэхүйн талбар гэх мэт.
Бид нийгмийн сүлжээг ОНМХ /Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгсэл/-ээс салангид авч үздэг ч ОНМХ-ийг, ОНМСХ /Олон Нийтийн Мэдээллийн Сүлжээний Хэрэгсэл/ гэж өөрчлөх цаг нь болж. Хүн бүр сэтгүүлч болжээ. Мэдээлэл хүлээн авагч. Үйлдвэрлэгч. Түгээгч гэдэг утгаараа.
Дараагийн онцлох зүйл бол жаазтай зургууд. Энэ нь бичил фэйсбүүк орон зай байлаа
Тухайн айлын бусдад өгөх “Нүүр ном”-ын зөвшөөрөгдсөн зурган мэдээлэл. Түүнчлэн модон эдлэлийнх нь хээ хуар гээд.Мөн дурсамжийн цомог, оюутнуудын төгсөлтийн альбом байна.
Шинэчлэлийг олон түмнээс л технологи бүтээгчид олж нээдэг.Зюкербэрг л гэхэд цахим маягийн зургийн альбом, дурсгалын цомог хийх гэж байгаад л фэйсбүүкийгсэдсэн. Хөгжлийн үсрэлтэт сэтгэлгээ их жижиг зүйл дээр тээглэгддэг. Дараа нь бодоход хэн ч боддог байсан, хийчихээр мэт санагдахаар зүйлс. Гэхдээ хэн ч хийгээгүй байдаг нь хамгийн гол нууц.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ