Бvсгvйчvvд тогтмол дур ханалтад байнга санаа зовдог

Эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн сэтгэлзvйн харилцаа өөр өөр байдаг нь мэдээж. Хэвшмэл ойлголтоор бол эмэгтэйчvvд илvv сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж, бусдад нээлттэй байдаг бол эрчvvд өөрийгөө нээхээс татгалздаг. Харин орчин vед эр, эм гэж ялгагдахгvй бусадтай харилцах, нээлттэй байх, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг шаардлага адилхан тавигдаж байгаа. Сексийн амьдрал ч мөн адил. Бэлгийн амьдралын хvрээнд гар хангалга, тохиолдлын бэлгийн харилцаа, тогтмол дур ханалт зэрэг асуудал тулгардаг. Гэхдээ энэ бvхэн нь хосуудын ялгагдах тал гэнэ. Гар хангалга ихэвчлэн эрчvvдэд тохиолддог. Харин тогтмол дур ханалт нь эмэгтэйчvvдийн толгойны өвчнvvдийн нэг.

Сексийн ялгаа болсон энэ зvйлvvдэд эр, эмийн сэтгэл зvй өөр өөрөөр илэрдэг учир илvv их анхаардаг байна. Өөрөөр хэлбэл ижил төстэй зvйлvvдээс илvv анхаарлын төвд байдаг аж. Сексийн харилцаанд хамгийн их жендерийн ялгаа гардаг нь гар хангалга аж. Эрэгтэйчvvдийн 92 хувь нь нэгээс доошгvй удаа гар хангалга хийж дур хангасан байхад эмэгтэйчvvдийн 58 хувь нь гар хангалга хийж vзсэн байдаг аж. Гар хангалга хийж vзсэн эрчvvд бараг бvгд 20 нас хvрэхээсээ өмнө, ихэвчлэн 13-15 насандаа анх гар хангалга хийсэн бол эмэгтэйчvvд 25-30, тэр байтугай 35 насандаа анх гар хангалга хийж vзснийг судалгаагаар тогтоожээ.

Дараагийн ялгаатай асуудал нь тохиолдлын бэлгийн харилцаа аж. Гэрлэхээс өмнөх эсвэл гэрлэсний дараах гэр бvлээс гадуурх бэлгийн харилцаанд жендерийн ялгаа ихээр ажиглагддаг байна. Тохиолдлын бэлгийн харилцаанд орж байгаа хvмvvсийн хувьд бие биенийхээ өмнө хvлээсэн ямар нэг vvрэг хариуцлага байдаггvй. Эрчvvд ийм холбоо харилцаатай байхыг дэмждэг бол ихэнх эмэгтэйчvvд vvнийг хvлээн зөвшөөрөх дургvй. Эмэгтэйчvvдийн хувьд хайрлаж дурласан эсвэл таалагдсан хvнтэйгээ тохиолдлын харилцаанд ордог байхад эрчvvд бэлгийн дур хvслээ хангах зорилгыг эхлэн тавьдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ