Усны дусал мэт олны танил бүсгүйчүүд хамтдаа

Алдарт магнат Ц.Мянганбаярын экс эхнэр гэдгээр нь сайн мэдэх, ард түмний мисс Д.Ариунцэцэг, "Маск продакшн"-ы авъяаслаг жүжигчин А.Гэрэлцэцэг нар хоорондоо усны дусал мэт адилхан.

Бүр тэднийх зүүн хацар дээрх мэнгэ нь хүртэл яг адилхан байсан. Үзэсгэлэнтэй хоёр бүсгүйг нэгэн үе андуурч будилж байсан ч мисс Д.Ариунцэцэг мэнгээ авахуулснаар ялгарах болсон гэдэг.

Уг нь тэд цусан төрлийн холбоо байхгүй хэрнээ төөрсөн эгч дүүс гэдэг шиг л адилхан. Тэд энэ удаа хамтдаа зургаа татуулжээ. Үнэхээр адилхан юм гээч...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ