Э.Ганболор реалити шоуны үеэр гурван кг жин хасаж гурван сая төгрөгийн эзэн боллоо

25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан “Хорин нэгэн мянга” реалити шоуны ялагч тодорлоо. Ялагчаар “Sweetymotsion” хамтлагийн дуучин Э.Ганболор шалгарчээ. Түүний хувьд 21 мянган төгрөгөөр 10 хоног амьдрахдаа хамгийн бага зардал гаргажээ.

Шоуг зохион байгуулагчдын зүгээс өгсөн хөгжилтэй даалгаваруудыг биелүүлж мөнгөө хэмнэж чадсан дуучин бүсгүйн хувьд шоуны үеэр гурван кг жин хассан байна. Ингээд хамгийн сайн хэмнэлт хийснийхээ төлөө тэрээр гурван сая төгрөгийн эзэн болж чадсан. Түүний өрсөлдөгч нь УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир байсан юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ