Дуучин А.Хишигдалайгийн өмнөөс ичих шиг болов

Залуу уран бүтээлчдийн дундаас хаана ч, хэний ч өмнө хэлэх гэснээ хэлчихдэг хүн бол залуу дуучин А.Хишигдалай. Тэрбээр “Royal music" продакшнтай 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэдгээ ч олноос нуугаагүй бөгөөд хувийн амьдралынхаа талаар ч илэн далангүй ярьдаг.
Санаж бодсоноо чөлөөтэй илэрхийлэх нь сайн хэрэгч өөрийн нас, чадвараа мэдэж, үгээ бодож дуугарч байхгүй бол аманд орсон бүхнээ хэлж явах нь зөв эсэх нь юу л бол.
"Univers best songs" наадмаас төрөн гарсан залуу дуучдын нэг тэрбээр саяхан нэгэн радиод өгсөн ярилцлагын үеэр жинхэнэ архаг дуучин шиг аашилж "миний дууг сонсох нэг нь сонсоно, сонсохгүй нэгнийг нь сонсооч гэж гуйхгүй, хойноос гарч ирж байгаа хүүхдүүд миний дуунуудыг дуулж тэмцээн уралдаанд орвол баярлана" гэх мэтчилэн ярьж байсан нь олон сонсогчдын эвгүйцлийг төрүүлж зарим сонсогчид түүний "Өмнөөс нь ичих шиг" боллоо хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ