Амралтын өдрийн амтат жор: Туна загасны салат

Орц:
- 6 ш чанасан өндөг- 1 ш сонгино- 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас- 30 гр майонез- 1 халбага укроп- 2 ш улаан лооль
Хийх арга:1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ.2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана.3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ