Сэтгэлзүйн үйлчилгээний төрөлжсөн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх, тэдний зан үйлд эерэгээр нөлөөлөх зорилгоор ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн хэлтэс, их, дээд сургуулийн багш, судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл хамтран сэтгэл зүйн үйлчилгээний төрөлжсөн хөтөлбөрүүдийг боловсруулжээ.
Уг хөтөлбөрийг танилцуулах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга зүйг заахад чиглэсэн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчдийн сургалтыг ШШГЕГ-ын Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс 4 дүгээр сарын 1-нээс 4-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад хамрагдагсад “Архины хамааралтай хоригдогчийн зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн үйлчилгээний хөтөлбөр”, “Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр” зэрэг төрөлжсөн 7 хөтөлбөрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр ял эдлэгсдэд үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ стандарт, хөтөлбөрийн дагуу явагдах юм.
Мөн Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс Каритас-Чех байгууллагатай хамтран ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах 3 өдрийн сургалтыг өнөөдөр ХЗҮХ-д зохион байгуулж байна.
Сургалтаар нийгмийн ажилтнууд үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ