Дарханы Ардчилсан нам баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь Ардчилсан нам байгуулагдсаны 24 жилийн ойгоо энэ сарын 5-аас 7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд Дархан сумын АН-ын үүрүүдийн дунд "Цайны баяр"-ыг тэмдэглэсэн байна. Энэхүү арга хэмжээнд 16 үүрийн 100 гаруй ахмадууд оролцсон бөгөөд цайны амт, ширээ засалт, хоол, цайны танилцуулга гээд олон номинациар өрсөлдөснөөс н.Долгоржав ахлагчтай 8-р үүр 1-р байр, н.Эрдэнэчимэг ахлагчтай 9-р үүр 2-р байр, н.Халтар ахлагчтай 5-р үүр 3-р байрыг тус тус эзэлжээ. Тус арга хэмжээг улирал тутам зохион байгуулахаар тогтлоо.

Мөн аймгийн намын хорооны гишүүдийн дунд “Цэвэр агаар эм“ сэдэвт спорт аялал жуулчлалын арга хэмжээг Зулзагын голд зохион байгуулсан банамын хорооны 60 гаруй гишүүдийн дунд Дартс, Сагсан бөмбөг, Аха зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулжээ.

Аймгийн төрөх эмнэлэгт аймгийн намын удирдлагууд очиж 20 гаруй шинээр төрсөн хүүхдүүдболон эхчүүдэд намын баярыг тохиолдуулан гарын бэлэг, сарнай цэцэг бэлэглэсэн байна. Энэхүү гарын бэлэг өгөхүйл ажиллагаа нь 5 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа аж.

Өнөөдөр 14.00 цагаас аймгийн Залуучууд театрт АН–ын ойн баярын хурал зохион байгуулж гишүүд дэмжигчдэдээ зориулан Баярын хүндэтгэлийн концертыг үзүүллээ. Энэхүү баярын хуралд аймаг сумын төлөөлөл болон 700 гаруй гишүүд ирж оролцсон бөгөөд 30 гаруй АН-ын шинэ гишүүн элсүүлэх, төр болон намын нэрэмжит шагналуудаар 30 гаруй хүн шагнагдсан байна. Мөн аймгийн АН-ын идэвхтэй 60 гаруй гишүүдээ шагнаж урамшуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ