Үерийн далан, суваг шуудууг цэвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдийг эхлүүлсэнтэй холбоотойгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 2014 оны 04 дүгээр сарын 05-наас эхлэннэгдсэн цэвэрлэгээ хийлээ. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал,Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн хонхтой саадны мод, бут, сөөгний сийрэгжүүлэлт хэлбэржүүлэлт хийсэн байна. Мөн БЗД-ийн урд талын замд 45 ширхэг хайсыг шинээр суурилуулж, СХД-т тэмдэглэлт арчлалт хийн 32-оос 7 буудал хүртэл 450 хуучин хайс хашлаганд цацруулагч нааж, эвдэрхий хогийн савуудыггагнажзаслаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ