Иргэд анхаарал болгоомжгүйгээс гал алдаж эд хөрөнгөөрөө хохирч байна

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 5 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад "Грейс" загварын бага оврын автобус шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5х7 метрийн хэмжээтэй гарааш дотор хураалттай банз шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн,Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцсийн буудлын урд авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 14:21 цагт өгснөөр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад Элентра загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42 дугаар гудамжны 18 тоотод хашаа шатаж байна гэсэн мэдээллийг 13:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хөрсний өвс шатаж байсныг РЛО ашиглан, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн мэдээллийг иргэн Ганбат 88866133 дугаарын утсаар 14:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлж, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын шинэ эцсийн буудлын баруун талд ууланд хөрсний өвс шатаж байна гэсэн мэдээллийг 15:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд хөрсний өвс шатаж байна гэсэн мэдээллийг 15:39 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Япон цогцолборын зүүн талд ууланд хөрсний өвс шатаж байна гэсэн мэдээллийг 16:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлж тус тус шуурхай ажиллаж унтраасан байжээ. Иргэд хуурайшил ихтэй улиралд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгааг НЦГ-аас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ