Украины эрх баригчид салан тусгаарлахын эсрэг арга хэмжээ авч эхэлжээ

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Андрей Парубий болон Аюулгүй байдлын албаны дарга Валентин Наливайченко нар салан тусгаарлах эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж буй Луганск хот руу яаралтай нисэхээр болсон байна.
Шадар сайд Виталий Ярем Донецк хот руу хэдийнэ ниссэн бол Дотоод хэргийн сайд Арсен Аваков Харьковт байгаа гэнэ. Жагсагчдын бүсэлсэн Харьковын орон нутгийн төрийн захиргааны байрыг жагсагчдаас суллажээ. Салан тусгаарлахын эсрэг хангалттай арга хэмжээ авч байгаа гэж баригчид хэлж байна. Украины экс Ерөнхий сайд, “Батькивщина” намын удирдагч Юлия Тимошенко Донецк хот руу ниссэн талаар намынх нь хэвлэл мэдээллийн албаны дарга мэдэгдэв. Тэрбээр алан хядагч болон барилгыг бүсэлсэн салан тусгаарлагчдыг баривчлах зэрэг зохих арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллага, хууль сахиулах байгууллагаас шаардсан байна. Өнгөрсөн ням гарагт Украины Донецк, Луганск, Харьков хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсагчид орон нутгийн төрийн захиргааны байруудыг хяналтандаа авч, орой дээр нь ОХУ-ын төрийн далбааг байрлуулсан юм. Үүнээс гадна тэд Украины, оросоор ярьдаг зүүн бүс нутгуудын бие даасан байдлыг өргөжүүлэх бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ