Ч.Содтуяагийн үнэнч дэмжигч

"Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа “Сайн үйлсэд хамтдаа” загвар өмсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Тэмцээний үеэр хоёр эрэгтэй загвар өмсөгч нанчилдсаныг эс тооцвол амжилттай болсон. Өөрийгөө тийм ч их спортлог бус гэж тодорхойлсон топ модель Ч.Содтуяа өөр сагс тоглоогүй ч тэмцээндээ бүх л анхаарлаа хандуулан ажиллав.
Ч.Содтуяа мисс, загвар өмсөгчид дотроо даруухан биеэ хаана, хэрхэн авч явдгаа сайн мэддэгээрээ үлгэр жишээ үзүүлдэг сайхан бүсгүй. “Азийн модель” агентлагаараа дамжуулан шавь нараа бэлтгэж байгаа. Ямарваа нэг арга хэмжээний үеэр миссийн маань үнэнч дэмжигч ээж нь үргэлж охинтойгоо хамт явж харагддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ