Загварын “Төгс” хосууд салжээ

“Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгсөө ганц бие ээж болоод удаагүй байгаа билээ. Амаржаад удаагүй байхдаа загвар өмсөгч нөхрөөсөө салсан гэсэн шуугиан дэгдсэнд олон хүн итгэхгүй байсан. Тэгвэл хосууд салаад тусдаа амьдарч байгаа төдийгүй холбоо тасарсан нь өчигдөр батлагдлаа. Төгсөөгийн нөхөр нь “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт гэдгийг хэн бүхэн мэднэ. Н.Эрдэнэцогт аав болоод удаагүй мөртлөө шөнийн цэнгээний газруудаар хэсч, шоу цэнгээн нь хэт ихэссэн нь загварын сайхан хосуудын салах шалтгаан болсон хэмээн ойр тойрныхон ярьдаг. Тэгвэл хосууд салсан гэдгээ үг үйлдлээрээ баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ