Ц.Мөнхбаярын ялыг 7 жил болгон өөрчиллөө

“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд боллоо. Анхан шатны шүүхээс зохион байгуулалттай бүлэг гэх зүйл ангийг хасч, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байсан. Тэгвэл Нийслэлийн шүүхийн хуралдаанаар “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6,1 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод 1 жил, М.Мөнхболдод 2 жилийн хорих ял тус тус оноосон байна. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ. Гэвч ар гэрийнхэн нь уг шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ