Хятадын эдийн засаг хурдацтай өсөж байна

Хятадын Засгийн газраас тус улсын эдийн засаг тун сайн өсөлттэй үзүүлэлт гарсан талаар мэдээллээ. Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засаг удаашралтай байсан гэсэн судалгаа гараад байсан бол улирлын эцсийн тайлангаар богино хугацаанд маш их өсөлт ажиглагдсан тухай мэдээллийг онцолжээ. Үүнийг нэг үгээр хэлбэл эдийн засгийн тэсрэлт гэж нэрлэж ч болох юм.

Энэхүү таатай үзүүлэлтийг бий болгосон шалтгааныг эдийн засагчид жижиг дунд болон бичил бизнесийн орчин дахь татварыг бууруулсан, барилга болон төмөр замын салбарт түлхүү анхаарсан зэрэг нь сайн нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ.

Богино хугацааны энэ өсөлт нь Хятадын эдийн засгийн 2014 оны төлөвлөгөөний нэг хэсэгт багтаж байгаа юм. Эдийн засаг оны эхээр буюу нэгдүгээр улиралд ийнхүү хурдацтайгаарөснө гэсэн таамаглал байгаагүй нь хятадуудын хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болжээ. Нэгэнт ажиглагдсан эдийн засгийн өсөлт, санхүүгийн сэргэлтийг цаашдаа ч дэмжиж шинэчлэн сайжруулах бусад арга механизмыг үргэлжлүүлэхээ Хятадын Засгийн газар мэдэгдэж байна.

Жишээ татахад Хятадын төмөр замын салбарт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18 хувийн өсөлт гарсан аж. Тиймээс одоо хэрэгжиж байгаа бодлогоор ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй бөгөөд нутгийн баруун тал руу чиглэсэн шинэ төмөр замыг бий болгох гэнэ. ЗасгийНгазраас төмөр замын бүтээн байгуулалтад 150 тэрбум юань зарцуулсан байна.

Засгийн газрын зүгээс бичил бизнесийг 2016 он хүртэл хөнгөлөлттэй татвараар дэмжиж, иргэдийн амЬжиргааг дээшлүүлэхэд анхаарах гэнэ. Учир нь эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар улс орны эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтэд жижиг дунд бизнесийн оруулах хувь нэмэр багагүй болохыг тэмдэглэсэн байна.

Цаашдаа эдийн засгийн өсөлтийг сайжруулахад боловсруулах үйлдвэрийн идэвхжүүлэлтийг нэмэх, үүнд тодорхой хэмжээний анхаарал хандуулах шаардлагатайг тус улсын ерөнхий сайд Ли Кециан хэлсэн байна. Ингэснээр Зүүн Өмөнд Азийн орнуудад нийлүүлэхэкспорт нэмэгдэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ