Хүүхэд яагаад хэдэр зантай болдог вэ?

Хэн нэгэнд өширхсөн болов уу гэмээр хэдэр зантай, уур уцаартай дэггүй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэд багшийн хэлсэн зүйлийг яг эсрэгээр нь хийдэг.
Тэднийг яагаад ийм зан гаргадийг хэн ч мэдэхгүй. Гэтэл хүүхдийн сэтгэл санааг нь эрэмдэглэн, хүнд итгэх итгэлийг нь хөсөрдүүлдэг зүйлийг томчууд бид өөрсдөө л хийдэг. Тэднийг нэг үгээр, нэг үйл хөдлөлөөр л бүх хүсэл мөрөөдөл, цог жавхааг нь унтраачихдагаа тэр бүр мэддэггүй.
Хүүхэд хэдий гэнэн, хөөрхөн, өхөөрдөм, цэвэр ариун сэтгэлтэй боловч хүнд гомдох итгэл алдарч хөндийрөх нь амархан. Тиймээс та хүүхдийнхээ найз нь байж, түүнтэй ойр байх хэрэгтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ