Барилгын ослоор хоёр хүн бэртжээ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан барилгын ажил эхэлж байна. Гэвч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж, хүний амь нас эрсдэх, бэртэх хэрэг цөөнгүй гарчээ. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж, хоёр иргэн бэртсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд барилгын ажил хийж байсан 19 настай залуу хана нурснаас болж, бэртсэн байна. Мөн тус дүүргийн гуравдугаар хороо 49 настай эрэгтэйн толгой дээрээс бетон унаж, хүнд бэртсэн байна. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ