9D Action Cinema Монголд нээгдэнэ

Улсын Их Дэлгүүрийн 6-р давхарт байрлах 9D Action Cinema энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Одоогоор суурилуулалтын ажил нь дууссан бөгөөд дотор интерьерийн ажил явагдаж байгаа аж.

Тун удахгүй монголын үзэгчид 9D киног үзэнгээ цас, бороо, салхи, манан, цахилгаан, чичиргээ зэргийг яг л бодит юм шиг мэдэрч, киноны үйл явдалд өөрөө орсон мэт мэдрэмжийг авах боломж бүрдэж, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжилдөх нэгэн газар нэмэгдэх нь.

Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ