Хурдан морины дуудлага худалдаа болжээ

Сүүлийн жилүүдэд хурдан морины үнэ сая саяар хэмжигдэх болж, Монголын толгой баячууд өөр өөрийн гэсэн хурдан ажнайгаа наадамд сойх болсон билээ.
Тэгвэл Макс групп анх удаа хурдан морьдын дуудлага худалдаа зохион байгуулж, тод манлай уяач Д.Ононгийн хурдан удмын даагатай гүү 20 саяд хүрсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Монголын хурдан морины түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн адуу бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын МУАУяач З.Хүрэлбаатарын алдарт босоо улаан азарганы төл, Говийн багш О.Тагарваагийн бор халзан морь гэнэ. Уг морийг Б.Наранхүү 108 саяаар худалдан авсан гэдэг бол мөн даага шүдлэндээ төрийн их баяр наадамд түрүүлж, аман хүзүүдсэн МУАУяач Г.Алтангэрэлийн хүрэн үрээ 108 саяар зарагдсан ажээ.
Н.Энхээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ