Сэтгүүлчид ажил хаялт зарлалаа

Грекийн нийслэлд Афин хотноо мянга мянган сэтгүүлч, телевиз сонины уран бүтээлчид жагсаал хийж цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлажээ. Сэтгүүлчдийн цалин хөлс хэтэрхий бага болон ажиллах нөхцөл хүнд байгаад тэд эсэргүүцлээ илэрхийлж байна. Сэтгүүчл мэргэжлийн үнэ цэнэ болон эрсдлийг тооцдоггүй, цалин хөлсийг нь хэтэрхий багаар тогтоож олон жилийн турш хоосон амлалтөгч байгаад тэд дургүцэж байгаа юм.

Оюуны хөдөлмөрийг ийнхүү багаар үнэж байгаа нь сэтгүүлчдийг болон ард иргэдийг дорд үзэж байгаа хэрэг хэмээн жагсаалд оролцож байгаа сэтгүүлчид хэлж байна. Тиймээс өнөөдөр Грект бүх телевизийн сувгууд эфирээ хаасан бол радио ч нийтлэл нэвтрүүлгээ хасан байна. Харинөнөө өглөөнөөс сонинууд дугаараа хэвлэсэнгүй гэж ССТV мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад идэвхтэй ажиллаж байгаа 4700 орчим сэтгүүлч байгаа гэнэ. Харин 1500 орчим сэтгүүлч өнгөрсөн хугацаанд орон даяар явагдсан санхүүгийн хямралд өртөж ажилгүй болцогоожээ. Үүний нөлөөнд 10 гаруй сонины редакц хаалгаа барьж нэг телевиз хаагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ