Насгүй болсон эцэг нь 11 настай охиныхоо хуримыг хийлгэжээ

Эдгэрэшгүй өвчин туссан эцэг нь охиноо том болоод нөхөрт гарахад нь хуриман дээр нь байж чадахгүй гэдгээ мэдээд 11 настай охиндоо хуримын даашинз өмсгөж, төсөөллийн ёслол үйлдсэн байна.
Нойр булчирхайн хорт хавдар нь эцсийн шатандаа орсон буюу дөрөв дэх үе дээрээ яваа 62 настай Жим Зетз хашаандаа хийсэн хуримын энэхүү ёслолын үеэр 11 настай охин Жозигийнхаа гараас бахархалтайгаар хөтлөн явсан гэнэ. Охины ядам хуруунд сүйн бөгж гялтганаж байлаа. Энэ дурсгалын арга хэмжээг гэрэл зурагчин Линдси Виллаторо буулгасан бөгөөд хожим охин том болоод эцэгтэйгээ алхсан энэ цаг мөчөө дурсч яваг гэсэндээ туслахаар шийдсэн нь энэ аж. Хуримын ёслолд тэд ердөө 72-хон цагийн дотор бэлдсэн бөгөөд энэ хугацаанд хуримын бялуу захиалж, даашинзаа сонгож, найрын ширээ засч, цэцэг, нүүр будалт, үс засалт гээд бүгдийг амжуулжээ.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ