Талбайн жагсаал тайван болж байна

Яг одоо Чингисийн талбайд иргэд "Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл", "УИХ, Засгийн газрыг зайдалсан 17 сайд дээлээ тайл" хэмээх уриа, лоозон барин жагсаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх асуудлыг тавьж, чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан 17 гишүүн-сайдыг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардсан. Тиймээс иргэд, олон нийт үүнийг дэмжиж ийнхүү жагсаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ