Ким Кардашьяны хурим болох уу?

Телевизийн од Ким Кардашьян болон рэппер эр Канье Уэстын хуримын ёслол тасалдахад хүрээд байна. Тэд уг ёслолыг тавдугаар сарын 24-ний өдөр хийхээр төлөвлөж байсан юм. Ёслол Парис хотод болох байв.
Гэтэл Францын хууль дүрмээр бол дурлалт хосын ядаж хэн нэгэн нь тус улсад дор хаяж 40 хоног амьдрах ёстой болж байгаа аж. Тэгсэн тохиолдолд л тэдний гэрлэлтийг Францад бүртгэх боломжтой гэнэ.
Тэгэхээр дурлалт хосын аль нэг нь бүх ажлаа хаяад сар хагасын хугацаанд Парист амьдрах хэрэгтэй болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ