“Тайгам Алтай ХХК”-д 59 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ өнгөрөгч оны 10 дугаар сараас эхлэн хийгээд байгаа. Хяналт шалгалтаар барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн байна.

Уг зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батласан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчиж байгаа аж.Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ