Дотоодын цэргийн штабын дарга Т.Хүрэлбаатарыг Төв архивын даргаар томилов

Цагдаагийн албаны тухай хуулийг баталсантай холбогдуулан Дотоодын цэргийн ангиудыг татан буулгаж, алба хаагчдыг нь ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт нэгтгэсэн. Харин өчигдөр бригадын генерал Т.Хүрэлбаатарыг Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалаас нь чөлөөлж, ЦЕГ-ын Төв архивын даргаар томилсон байна. Бригадын генерал Т.Хүрэлбаатар нь Дотоодын цэргийн штабын даргаар 1999 оны зургадугаар сараас тасралтгүй ажилласан юм. Тэрээр ирэх даваа гаригт ажлаа хүлээж авах юм байна. Ийнхүү Дотоодын цэргийн штабын даргаар 15 жил ажилласан туршлагатай бригадын генерал Т.Хүрэлбаатарыг Төв архивын даргаар томиллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ